Categories
мэдээ нийгэм

Х.Пүрэвдагва Антарктидад ажиллаад ирлээ

Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамтран судалгаа гээд ирлээ. Энэ талаараа өнөөдөр БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийх юм. Тэрбээр явахаасаа өмнө “Антарктид бол алаагүй баавгайн арьс” юм гэж ярьж байсан билээ. Болгарын Антарктидын хүрээлэн энэ удаагийн экспедицид Монголын талаас цас, ус, уур амьсгалын судалгаа хийх нэг мэргэжилтэн оролцуулах боломж олгосон учраас тэр явсан. Тодруулбал, Антарктидын ус, цас, цаг уурын байдлыг эх орныхтойгоо харьцуулж цаашдын цаг уурын өөрчлөлтийн чиг хандлагыг тодорхойлох үүрэгтэй ажиллажээ. Мөн дэлхийн дулаарлын нөлөө тэр тивд ямар байгааг тандахаас гадна Монгол орныхтойгоо харьцуулаад ирсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *