Увс аймгийн 90 жилийн ой энэ жил тохиож байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнхийн хөшөөг Увс аймгийн төв Улаангом хотын спортын ордны урд талбайд удахгүй босгох юм байна.Хөшөөний суурийн загварыг дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэйгээр гаргаад байгаа аж. Энэхүү хөшөөг бүтээж буй уран бүтээлчдийн өгүүлснээр, маш олон өрсөлдөгчийн дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэнийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн байна.