Өчигдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан байна. Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж танилцлаа хэмээн “Вести” уламжиллаа. Ирэх есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Оросын Владивосток хотноо болох гурав дахь удаагийн эдийн засгийн форумыг үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид уулзахаар төлөвлөсөн бөгөөд В.Путин “Владивостокын уулзалтаар бидэнд ярилцах юм бий” хэмээн хэлсэн байна.
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр улсын төрийн тэргүүнүүд үзэж сонирхохоор очихдоо ийнхүү уулзжээ.