Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Х.Баттулга: Өртэй Монголыг өргүй Монгол болгохын төлөө ханцуй шамлан орох болно

01.15 цаг: Ардчиллын өргөөнд АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус хуралд нэр дэвшигч Х.Баттулга өөрийн биеэр оролцсон юм. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялсан нь тодорхой боллоо. Ялалтын үнэ цэнэ, ялалтыг авчирсан Монголын ард түмэндээ талархсанаа илэрхийлье. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох болзлоо хангасан Х.Баттулга хамгийн анхны үгээ хэлнэ” хэмээв. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Ялалт АН-ын талд гарч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны сонгууль болон дахин санал хураалтад оролцож дэмжсэн нийт сонгогчид, ард түмэн, намын журмын нөхөр, ардчиллынхаа партизануудадаа баярласнаа илэрхийлье. Эдийн засгийн хүндрэлийг арилгахын төлөө ажиллана. Өртэй монголыг өргүй монгол болгохын төлөө ханцуй шамлан орох болно” гэв.

Б.ОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *