Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ялалтын намыг бүртгэсэнгүй

Монголын Хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын дээд шүүх өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт дутуу, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан зарим шаардлагыг хангаагүй байсан тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрэн ирүүлж, зарим зөрчлөө залруулсан тохиолдолд бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Мөн Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай ИЗНН-ын хүсэлтийг хэлэлцээд уг намын дүрэмдээ оруулсан өөрчлөлтүүд нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж, намын дүрмийн дээрх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэжээ.

Монголын Хүний төлөө намыг байгуулахаар Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаад байгаа Х.Бат-Ялалт өмнө нь ИЗНН-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *