Categories
мэдээ спорт

Казахстаны хүндийг өргөлтийн тамирчны алтан медалиудыг хураалаа

Олон улсын олимпийн хороо өчигдөр Казахстаны туйванчин Илья Ильины 2008, 2012 онуудын зуны олимпийн наадамд 94кг-ын жинд аваргалж, хүртсэн алтан медалиудыг хураан авч буйгаа Казахстаны олимпийн хороонд мэдэгджээ. Сүүлийн үед ОУОХ урьд өмнө зохиогдож байсан томоохон тэмцээнүүдийнхээ сэргээшийн сорьцыг дахин нягталж шинэчлэгдсэн лабораторийн тусламжтайгаар шинжилж байгаа бөгөөд тухайн үедээ “баригдаагүй” зарим нэг тамирчдын булхай илрэх болсон.

Ийм хэргээр өнгөрсөн долоо хоногт Оросын Бароев, Аккаев, Лапиков зэрэг бөх, хүндийг өргөлтийн тамирчдын Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтуудыг хүчингүйд тооцсон билээ. Тодруулахад сэргээшийн эсрэг төв WADA-гийн дүрэм ёсоор тамирчдын “А”, “В” сорьцууд арван жилийн хугацаатай хадгалагддаг ажээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *