Categories
мэдээ спорт

“Казахстаны ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээнд оролцоно

Энэ оны долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын Ү дахь тэмцээн гурван төрлөөр болно.

100 мянга ам.долларын шагналын сантай тус тэмцээнд төрөл бүрт нэгдүгээр байр эзлэсэн багийг 15 мянга, хоёрдугаар байр эзлэсэн багийг 10 мянга, гуравдугаар байр эзлэсэн багийг 5 мянган ам доллар, цомоор, багийн гишүүдийг медалиар шагнах юм байна.

Тус тэмцээнд одоогийн байдлаар Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, ОХУ, Узбек, Энэтхэг зэрэг гадаад орноос оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.

Манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /”Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, Азийн болон залуучуудын дэлхийн аварга/, 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт/, олон улсын хэмжээний мастер Б.Номин /“Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран /“Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж /Арслан” клуб/, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн /“Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга /“Ганьт” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн аварга/, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат /“Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/ нар барилдана.

Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 48 кг-ын жинд спортын мастер Ц.Бямбазаяа /”Алдар” спорт хороо/, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг /”Хилчин” спорт хороо, үндэсний эмэгтэй шигшээ багийн гишүүн, залуучуудын дэлхийн аварга/, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон /”Алдар” спорт хороо, үндэсний эмэгтэй шигшээ багийн гишүүн/, 58 кг-ын жинд спортын мастер Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо/, 60 кг-ын жинд спортын мастер О.Оюунтуяа /”Хилчин” спорт хороо/, 63 кг-ын жинд спортын мастер З.Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/, 69 кг-ын жинд спортын мастер Э.Цэвэгмид /”Алдар” спорт хороо/, 75 кг-ыг жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг /”Алдар” спорт хороо, үндэсний эмэгтэй шигшээ багийн гишүүн, ДАШТ-ний хүрэл медальт/ нар зодоглож байна.

Манай баг анх удаа оролцох гэж байгаа тус тэмцээнд дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Цастын барс” клубын дасгалжуулагч П.Батням явна. Улсын шүүгч Г.Амархүү олон улсын шүүгчийн зэрэг олгох сургалтанд оролцохоор мөн явж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *