Categories
гадаад мэдээ

Казахстан: 28 тонн эм бэлдмэлийг Украин руу илгээлээ || DNN.mn

ОХУ, Украины хооронд байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед дэлхийн улс орнууд Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.

Даваа гаригт Казахстан улс хүмүүнлэгийн тусламжийн хоёр хэсгийн эхнийх болох 28 тонн эм бэлдмэлийг Украин руу илгээжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, эм бэлдмэл бүхий ачааг Алма-Аты хотоос онгоцоор Польш руу илгээсэн байна. Тэндээс хүмүүнлэгийн ачааг Украин руу зөөх аж. Хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг болох мөн л эм бэлдмэлээс бүрдсэн ачааг мягмар гаригт илгээх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *