Categories
гадаад мэдээ

Каталонийн удирдагч асны цахим хуудсыг хаажээ

Image result for Карлес ПучдемонИспанийн эрх баригчид Каталони мужийн удирдагч асан Карлес Пучдемон ба бүс нутгийн Засгийн газрын гишүүдийн албан ёсны цахим хуудсыг хаасан талаар АВС сонин мягмар гаригт мэдээлжээ. Энэ нь Каталонийн тэргүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хэд хоногийн дараа авсан арга хэмжээ юм. Каталони дахь парламентын гишүүд өнгөрсөн баасан гаригт хуралдаж, туурга тусгаарлахыг албан ёсоор баталгаажуулсан. Үүний дараахан Испанийн парламентын дээд танхим буюу Сенат Үндсэн хуулийн 155 дугаар заалтыг мөрдөх болсноо мэдэгдсэн билээ. Каталони өөртөө засах эрхийг хязгаарлах тус заалтыг урьд хожид нэг ч ашиглаж байгаагүй гэдэг. Испанийн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Мариано Рахой Каталонийн тэргүүнийг огцруулах болсноо албан ёсоор мэдэгдэж байлаа. Түүний уг шийдвэр тус улсад нөхцөл байдлыг улам хурцатгах болсон. М.Рахой мөн арванхоёрдугаар сарын 21-нд Каталони мужид сонгууль явуулахаа мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *