Categories
мэдээ спорт

Карээртаа хамгийн өндөр цалин авсан NBA-ийн шилдэг таван тоглогч

Бид өмнөх нийтлэлээрээ хамгийн бохир тоглолттой NBA-ийн тоглогчдыг танилцуулсан. Харин энэ удаа тоглож байх хугацаандаа хамгийн өндөр цалин авсан тоглогчдыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтанд орсон тоглогчид нь бидний сайн мэдэх хуучин эрин буюу 90-ээд оны сүүлээс 2000-аад оны эхээр од болон гялалзаж байсан тоглогчид юм.

5. ТИМ ДАНКАН-238 САЯ 262 МЯНГА 300 АМ.ДОЛЛАР

Тэрээр драфтлагдсан өдрөөсөө эхлээд зодог тайлтлаа Сан Антониа Спүрс багийн бүрэлдхүүнд 19 улирал тоглосон юм. Энэ хугацаанд олон жил тогтвортой амжилттай тоглож 5 удаагийн аварга цолыг хүртсэн. Түүний амжилт болон LEGANCY нь бүх цаг үеийн хамгийн шилдэг хүчний довтлогч хэмээх цолыг түүнд бэлэглэсэн юм. Тэрээр карээртаа 26496 оноо, 15091 самбараас бөмбөг авалт, 4225 оновчтой дамжуулалт өгсөн.

Амжилт:

5 удаагийн NBA-ийн аварга

3 удаагийн NBA-ийн Финалын үнэ цэнэтэй тоглогч

2 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч

15 удаагийн бүх одод

Бүх NBA-гийн багт болон хамгаалалтын багт 30 удаа нэрлэгдсэн

4. ДИРК НОВИЦКИ-241 САЯ 646 МЯНГА 300 АМ.ДОЛЛАР

Бүх цаг үеийн хамгийн шилдэг легонэр тоглогч гэгддэг Герман машин хочит Дирк Новицки мөн л Тим Данкан адил нэг багтаа карээраа өндөрлүүлж буй тоглогч юм. Тэрээр NBA-ийн талбайд 19 дэхь улиралдаа хүчин зүтгэж буй NBA-ын түүхэн дэхь хамгийн шилдэг хүчний довтлогчдын нэг билээ. Мөн өөрийн карээртаа аварга гэх эрхэм цолыг гуядаж авсан шилдэг тоглогч юм. Дирк Новицки нь 2011 оны NBA-ын финалд Лэброн Жэймс тэргүүтэй Миами Хитийн их гурвалыг хожиж өөрийн карээрийн гайхалтай түүхийг бичиж байв. Тэрээр карээртаа 30250 оноо, 10873 самбараас бөмбөг авалт, 3485 оновчтой дамжуулалт өгсөн.

Амжилт:

1 удаагийн NBA-ийн аварга

1 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч

1 удаагийн улирлын үнэ тоглогч

13 удаагийн бүх одод

Бүх NBA-ийн багт 12 удаа нэрлэгдсэн

3. ШАКИЛ О’НИЛ-286 САЯ 344 МЯНГА 668 АМ.ДОЛЛАР

NBA-ийн түүхэн дэхь хамгийн ноёронгуй төвийн тоглогч бол Шакил О’нил юм. 216 см өндөр, 147 кг жинтэй энэхүү аварга төвийн тоглогч нь ид үедээ очсон баг бүрээ аваргын хэмжээнд очихуйц болгодог байв. Хөгжилтэй, хошин зантай энэхүү төвийн тоглогч бүх оддын тоглолтын нэгэн утга учир байлаа. Одоо тэрээр ТНТ телевизийн хөтлөгч бөгөөд Шактин Фүүл нэвтрүүлгийн редактор юм. Шакил О’нил нь карээртаа 28536 оноо, 13099 самбараас бөмбөг авалт, 2732 хаалт хийсэн байдаг.

Амжилт:

4 удаагийн NBA-ийн аварга

3 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч

1 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч

15 удаагийн бүх одод

3 удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч

Бүх NBA-гийн багт болон хамгаалалтын багт 17 удаа нэрлэгдсэн

2. КОБИ БРАЙНТ-323 САЯ 312 МЯНГА 307 АМ.ДОЛЛАР

Тэрээр NBA-ийн шинэ эрин үеийн нүүр царай болсон тоглогч юм. Түүний сагсанбөмбөгт үлдээсэн LEGANCY болон MENTALITY нь үнэмлэхүй их билээ. Майкл Жорданы залгамж халаа болон бурханы дөрвөн хүү гэгдэх дөрвөн залуу хамгаалагчдын нэг байсан юм. Тэрээр хөдөлмөр тоглогчийг хэрхэн бүтээж болдогийг харуулсан энэ зууны тод од бөгөөд олон мянган шүтэн бишрэгчтэй билээ. Коби Брайнт нь карээртаа 33643 оноо, 7047 самбараас бөмбөг авалт, 6306 оновчтой дамжуулалт өгсөн юм.

Амжилт:

5 удаагийн NBA-ийн аварга

2 удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч

1 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч

18 удаагийн бүх одод

4 удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч

Бүх NBA-гийн багт болон хамгаалалтын багт 27 удаа нэрлэгдсэн

1.КЭВИН ГАРНЭТТ

Энэхүү жагсаалтанд орсон гурав дахь хүчний довтлогч юм. 2008 онд Бостон Сэлтикс багт Рэй Аллэн, Пол Пийрс, Ражон Рондогийн хамтаар аварга цолыг хүртэж байсан. Тэрээр карээртаа 26071 оноо, 14662 самбараас бөмбөг авалт, 5445 оновчтой дамжуулалт өгсөн юм.

Амжилт:

1 удаагийн NBA-ийн аварга

1 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч

15 удаагийн бүх одод

1 удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч

Бүх NBA-гийн багт болон хамгаалалтын багт 21 удаа нэрлэгдсэн

1 удаагийн шилдэг хамгаалан тоглогч

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *