Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ Шарга” караокед аравдугаар сарын 11-ний 23.00 цагийн үед гал гарч, 20 гаруй хүн их бага хэмжээгээр түлэгдсэн, угаартсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Галын улмаас нэг хүн нас барж, долоон хүний биеийн байдал муу байгаа учир өнөөдөр 13 цагийн үед нисдэг тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэжээ. Мөн долоон хүн машинаар хот руу гарсан байна.
Хэргийн газар гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд одоогоор цахилгаан монтажны гэмтэл байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.