Categories
гадаад мэдээ

Караоа нуурын эрэг дээр дунджаар 40 тонн загас үхжээ

Сүүлийн хэдэн өдөр Ливаны зүүн хэсэгт орших Караоа нуурын эрэг дээр дунджаар 40 тонн загас үхжээ. Орон нутгийн загасчдын хэлж буйгаар энэ нь урьд өмнө нь болж байгаагүй өргөн цар хүрээтэй хорогдол гэжээ. Караоа нуурын загаснууд үй олноороо үхсэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Урьдчилсан дүгнэлтээр нууранд вирус тархаж загаснууд устсан гэх боловч усны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэдний үхэл бохирдолтой холбоотой байж болзошгүй гэжээ. Эрэг дагуу 4 км гаруй урт үргэлжлэх талбайд үхсэн загаснууд зулж, нуурын орчим муудсан махны үнэрээр дүүрчээ.

Тиймээс нутгийн удирдлага үхсэн загаснуудыг экскаватор ачааны машины тусламжтайгаар тонн тонноор нь зөөжээ. Тэд цэргийн армийг дайчлан нийт гурван өдрийн хугацаанд ажиллахдаа 40 орчим тонн загас ачиж, талбайг цэвэрлэжээ.

Ливаны нуурын эрэгт 40 тонн загас үхжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *