Categories
гадаад мэдээ

Кандагарын онгоцны буудалд талибууд халдав

Афганистаны Кандагар хотын нисэх онгоцны буудалд өчигдөр талибууд халдаж, цэргүүдтэй буудалцсан хэрэг гарчээ. Буудалцааны үеэр есөн хүн амь үрэгдсэн байна.

Талибаны цэргүүд нисэх буудлын гадна хаалгыг эвдэж дотогш нэвтрэхийг завдсан гэнэ. Нисэх буудлын цогцолборт НАТО болон Афганистаны армийн удирдлагын байр байршдаг аж.

Афганистанаас НАТО болон АНУ-ын ихэнх цэргийг гаргаснаас хойш зэвсэгт дайчдын идэвх нэмэгдсэн тухай албаныхан мэдээлжээ. Талибан бүлэглэл хамгийн сүүлд Афганистаны хойд хэсгийн Кундуз хотыг хяналтдаа авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *