Categories
мэдээ нийгэм

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Кэтрин Ивкофийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд К.Ивкоф Дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол Улсад ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа аль хэдийнээ бат бөх болсныг тэмдэглэж, цаашид бүхий л чиглэлээр үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа нотлов.

Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлж, харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Канад улсаас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спролыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа тэлэх өргөн боломж байгааг дурдаад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Дэвид Спрол Канад Улс Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр улсын харилцааг олон салбарт хөгжүүлэхийг төлөө ажиллахаа илэрхийлэв. Ноён Дэвид Спрол өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын Элчин сайдаар ажиллаж байсан. Тэрбээр улс төрч, хуульч мэргэжилтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *