Categories
мэдээ нийгэм

Жуулчдын автобус дахин осолджээ

Дундговь аймгийн Сайхановоо сум, Онгийн хийд орох замд энэ сарын 8-ны өдрийн 17:00 цагийн үед жуулчдын автомашин осол гаргажээ. Осол болох үеэр уг машинд Нидерландын хоёр, Хонг-Конгийн нэг иргэн, хөтөч-орчуулагч, жолооч нар байсан бөгөөд ослын дараа бүгд машины лүүкээр гарчээ. Тэднийг гарахтай зэрэгцэн машин дэлбэрч бүгдийнх нь бичиг баримт эд хэрэгсэл шатсан байна.

Гадаадын иргэд осол гарсны маргааш нь буюу 07-р сарын 09-ны өдөр нутаг буцсан ба тэдэнд Германы элчин тусалсан байна. Одоогоор тэдний биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл алга.

Харин хөтөч, орчуулагчийн хувьд “Gana`s guest house” жуулчны газар гэрээтээр ажилладаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *