Төв цэнгэлдэхэд жуулчдад зориулсан тусгай тайз засчээ. энэхүү тайзан дээр үндэснийхээ ёс заншлыг харуулсан бүтээл гадаадынханд танилцуулж байгаа бөгөөд үндэсний их баяр наадмын утга учир, дэг жаягаас тайлбарлаж өгч байгаа юм байна. Тодруулбал, одоо бөх барилдаж байна, нэгийн даваа, бөхийн зодог шуудаг ийм учиртай, монголчуудын дээл, хувцас ийм утгатай гэх зэрэг жуулчдад зориулж тусгайлан мэдээлэл өгч байгаа юм байна. мөн тэдэнд зориулсан урлагийн тоглолт хүртэл явагдаж байна