Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ

Холливудын алдарт жүжигчин Кристен Стюарт “Спенсер” киноны гол дүр, Диана гүнжийн дүрийг бүтээжээ. Киноны трэйлер өчигдөр цацагдсан бөгөөд киног арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.


Уг кинонд Диана гүнжийн тухай гарах бөгөөд хунтайж Чарльзтай гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан 1991 оны үймээн самуунтай амьдралынх нь тухай өгүүлнэ.

Пүрэв гаригт цацагдсан шинэ трейлер хааны гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн зоог барихаар хүлээлгэсэн Диана ариун цэврийн өрөөнд түгшиж буйгаар эхлэх аж. Мөн түүний хажууд суух нэгэн эмэгтэй “Тэд бүгдийг мэднэ” гэхэд тэрээр “Тэд мэдэхгүй” гэхээс харилцан яриа бараг гарахгүй.

“Twilight” киноны од, өдгөө 31 настай жүжигчин бүсгүй Диана гүнжийн алхаа гишгээ, толгойгоо үл ялиг гилжийлгэдэг гээд түүний биеийн хэлэмжийг мэдрэмжтэй илэрхийлж дүрээ гаргажээ.

“Спенсер” киноны найруулагчаар Пабло Ларрейн ажилласан бөгөөд тэрээр өмнө нь 2016 оны “Жеки” киног мөн найруулж жүжигчин Натали Портманыг тэргүүн хатагтай асан Жеки Кеннедийн дүрд сонгон тоглуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *