Categories
мэдээ спорт

Жүдочид Чиндаогийн гранприд II байрт оров

Зүүн Азид болдог цуврал тэмцээн эхэллээ. Энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндаогийн олимпийн эрхийн оноо олгох гранпри тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байрт 2 жүдоч орлоо.

Тус гранпри тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдсөнөөс Япон улс 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Монгол, Азарбайжан, БНХАУ, БНСУ-ын багууд удаалав. 20 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс оролцсон ОУХМ Г.Отгонцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртсэн юм.

ЧИНДОА ГРАНПРИ: (XI.20-22)

Алтан медаль:

  • Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа
  • Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр

Мөнгөн медаль

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг
  • Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг

Хүрэл медаль:

  • Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
  • Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон

Шагналт VII байр:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн
  • Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг.

Манай жүдочдын дараагийн тэмцээн Чэжүгийн тэмцээн юм. Чэжүгийн Гранпри тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно. Жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн 12 дугаар сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм. Эдгээр тэмцээнүүдийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *