Categories
мэдээ нийгэм

Жолооны шалгалтад хүндэтгэх шалтгаантай 3637 хүн хамрагдана

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд жолооны сургалтыг албан ёсоор эхлүүлээгүй байгаа билээ. Харин хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн болон шалгалтад тэнцээгүй 3637 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулна.

Уг шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг 6 дугаар сарын 8-наас 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгажээ. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох ажлыг зохион байгуулж, одоогоор улсын хэмжээнд 90 мянга гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байна.


Ташрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй. Харин дээр дурдсан нөхцөлийг хангасан иргэд заасан хугацаанд шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *