Categories
мэдээ нийгэм

“Жизель” балетын 40 жилийн ой болно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр А.Адан “Жизель” балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа энэ сарын 26, 27-ны өдрийн 17 цагт болно.

Тус балетыг дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид нь сонгодог арга барилтай жинхэнэ балетын бүжигчин болж чаддаг гэдэг. “Жизель”-ийг хамгийн анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Парисын Гранд Опера тайзнаа тоглож байжээ. Манай улсын хувьд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт анх 1979 оны 12 сарын 12-ны өдөр ОАУ-ын балетмейстер Ф.Г.Кайданидэглэн тавьж, удирдаачаар нь Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, зураачаар А.Морозов, УГЗ Ч.Гунгаасүх ажиллаж байжээ.

М.БОЛОР-ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *