Categories
гадаад мэдээ

Жеки Чаны хүүг баривчилжээ

Нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чаныг Хятадын цагдаа нар баривчилсан гэнэ. Түүнийг  Тайванийн жүжигчин Кай Котой цуг Бээжин хотноо байхад нь мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэрэгт буруутган саатуулжээ. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын эрх баригчид урлагийнхны дунд мансууруулах бодис хууль бусаар наймаалах явдалтай нэлээд эрчимтэй тэмцэл өрнүүлэх болсон. Сүүлийн зургаан сарын хугацаанд нэлээд хэдэн жүжигчин, дуучдыг баривчилжээ. Мөн өнгөрсөн лхагва гаригт кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 42 компани Бээжин хотын цагдаагийн газартай хууль бусаар мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбогдсон жүжигчидтэй хамтран ажиллахгүй байх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 

Холливудын нэрт жүжигчин Жеки Чаны хүү 32 настай Жейси 2008 онд аавтайгаа цуг “Coca-Cola” ундааны сурталчилгаанд тоглосон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *