Холливүүдэд өндрөөр үнэлэгдсэн цөөн хэдэн Ази жүжигчдийн нэг Жеки Чанд Оскарын шагнал гардуулахаар болжээ. Өдгөө 62 настай жүжигчинг Америкийн кино академийн Ерөнхийлөгч “Тэр бол домог, анхдагчдын нэг яалт ч үгүй мөн” хэмээгээд шагналыг энэ сарын 11-р сарын 12-нд Лос Анжелес хотноо гардуулахаар болсноо мэдэгджээ. Жеки Чан 8 настайгаасаа эхлэн кино урлагт хөл тавьсан бөгөөд 120 гаруй киноны гол дүрийг бүтээжээ. Мөн тэрээр Мадаме Тюссогийн лааны тосон музейд заларсан цор ганц Ази үндэстэн бөгөөд Геннисийн аварга амжилтын номд дөрвөн удаа дурдагдаж, тэмдэглэгдсэн хүн юм.
Categories