Categories
гадаад мэдээ

Жастин Бибер Орландо Блумтэй зодолджээ

Жүжигчин Орландо Блум болон дуучин Жастин Бибер нар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Испанийн Ибиза арал дахь зоогийн газрын үүдэнд муудалцжээ.

Оддын шар сайт TMZ бичсэнээр 37 настай жүжигчин Орландо Блум “Cipriani” зоогийн газарт Парис Хилтон, P.Diddy нарын хамт байсан бөгөөд 20 настай дуучин Жастин Бибертэй зоогийн газрын үүдэнд тааралджээ. Дүрс бичлэг дээрээс Жастин “What”s up bitch?” хэмээн орилж байгаа нь сонсогдож байгаа бол Орландо Блум түүнтэй ярилцахыг оролдож буй мэт харагдаж байна.  Гэрчүүдийн мэдэлж байгаагаар Орландо Блум Жастины нүүрэнд цохисон гэжээ.

Санаж байгаа бол Жастин Бибер 2012 онд Викториа Секретийн шоуны дараа Орландо Блумын эхнэр Миранда Керртэй наргиж буй зураг байдаг. Энэхүү явдлын дараахан Миранда болон Орландо нар салж байсан юм. Харин Орландо Блум Жастинд хариу барьж энэ оны дөрөвдүгээр сард Жастин Биберын дурлалт бүсгүй Селенатай зугаалж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *