Categories
мэдээ спорт

Жакартаг зорих эмэгтэй тамирчдын нэрс тодорлоо

Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам 2018 оны 08 дугаар сарын 18- наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Тус наадмын 5х5 сагсан бөмбөгийн төрөлд оролцох эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрс тодорлоо.

Эмэгтэй шигшээ багт нийт 24 тамирчин дуудагдаж 2018 оны 5-р сарын 22-ноос эхлэн тасралтгүй, эрчимтэй бэлтгэлээ хийсээр байгаа билээ.

Тэдгээр тамирчдаас 13 тамирчинг эхний байдлаар сонгоод байгаа бөгөөд эцсийн байдлаар 12 тамирчин Азийн наадамд оролцох юм.

Тамирчид:
1. Д. Баянжаргал
2. Б. Алтанзаяа
3. Г. Баярцэцэг
4. Б. Солонго
5. И. Долгор
6. О. Болортуяа
7. У. Энэрэл
8. А. Хулан
9. Э. Ариунтунгалаг
10. Б. Өнөрзаяа
11. М. Булбул
12. Б. Цацрал
13. Б. Эрдэнэ-Отгон

Эмэгтэй шигшээ багийн албаны дарга: Д.Энэбиш

Шигшээ багийн зөвлөх: Д. Энхбаатар /Мон-Пол/

Ерөнхий дасгалжуулагч: О. Баярцогт
Дасгалжуулагч: З. Цолмон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *