Categories
мэдээ нийгэм

Жагсагчид Төрийн ордон руу нэвтрэхийг оролджээ

Төрийн ордны баруун талд “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ынхан эсэргүүцэл илэрхийлж Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж буй юм. Тэд Онон голын сав газарт, Ойн сан бүхий газарт хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага тавьж, суулт зарлаад удаж байна. Суулт эхэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж, өчигдрийн 15.00 цагийн дотор хариу өгөхийг шаарджээ. Мөн Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт тавьсан байна. Гэвч тэдний шаардлагын хариуг өгөөгүй гэх шалтгаанаар өчигдөр орой тэд Төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завджээ.

Төрийн тусгай хамгаалалтынхан тэдний энэ үйлдлийг зогсоожээ. Жагсагчид дотор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Г.Мөнхбаяр болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Х.Бээжин нарын хүмүүс байсан юм. Г.Мөнхбаярын хувьд өмнө нь Төрийн ордон руу нэвтрэхийг завдаж, галт зэвсэг хэрэглэсэн учраас хорих ялаар шийтгэгдэж, Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *