Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЖАГСАГЧ ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: Засгийн газар огцрохгүйгээр хариуцлага хүлээх хэрэгтэй DNN.mn

Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал тав дахь өдрөө төв талбайд болж байна.

Жагсаж байгаа иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.


Иргэн Э.Хангай “Буу барьж тэмцэж болохгүй иргэдийн чинь тэсвэр, тэвчээр нь алдарч үсээ хусах хэмжээнд хүртлээ туйлдсан байна. Ийм байдалд хүргэсэн Засгийн газар огцорч болохгүй. Дахиад өчнөөн мөнгөөр засгийн газар байгуулна. Тиймээс огцрохгүйгээр хариуцлага хүлээх хэрэгтэй”

Иргэн Э.Энхүүш Ард түмэн үнэхээр туйлдаа хүрсэн байна гэдгийг энэ төрийн өндөрлөгт заларч байгаа баячууд яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Өөрсдөө баяжиж байгаа шигээ ядаж л ард иргэдээ өргүй, өрийн дарамтгүй, үнийн хөөрөгдөлгүй, их зангүй, дуртай газраа эмчилгээ хийлгэдэг, авлигалгүй л нийгэм бүрдүүлээд өгчих л дөө “

Иргэн С.Цэгмид “Засаг унахаар хулгайчууд алга болно гэж тархи угаагаад байна. Бүх хулгайчуудыг ард түмэн нээлттэй шийтгэж байх хөрөнгийг нь хурааж, цаашдаа УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэж байхгүй болгож, цаазаар авах ялыг сэргээж түүнд улсаасаа урвасан, баялгаа зарж идсэн, увайгүй шуналтай гишүүдийг шүүж оруулах хэрэгтэй. Бүтэн 30 жил аажим, аажмаар улсаасаа хулгайлах боломжит хуулийн төслийг боловсруулан баталж эрх мэдэлтнүүд л баян байх гуйранч үзэл ноёлсоор иржээ”

Ж.Гэрлээ “Хулгайч нарын ясыг нь цайлгаж байж луйврын бүх хөрөнгийг нь хураалгаж байж л салдаг юм шүү хэдүүлээ”

Иргэн А. Амина “Нөгөө попын хааны чөмөг нь дундарчихсан уу. Углааштай эмэгтэйгээс болоод ажлаа өгсөн дөө одоо яах вэ”

Иргэн З.Номин “Ирэх оноос машин ашиглаж буй хүн бүр 40000 төгрөгийн төлбөр төлж, 2500 км явах эрх авна. Хэрвээ Улаанбаатар хотод зорчсон хэмжээ 2500 километрээс хэтэрвэл км тутамд 15 төгрөгийн төлбөр төлнө. Наад зах нь ийм асуудал хүртэл байна. Бид эрхийнхээ төлөө одоо л нэгдэх хэрэгтэй”

Иргэн И. Анар “Ажлаа хийж чадаагүй. Гадаадаас зээл авч өрөнд оруулахаас өөрийг мэдэхгүй Засгийн газар хариуцлагаа хүлээ. Эх орны баялаг, газар нутгаа зарсан эх орноосоо урвагчдыг ил тод болго. Монгол хүн ядуу амьдрах ёсгүй”

Иргэн Ү. Бадрах “Төрийн гурван өндөрлөгийн ээлжит жүжигт 100 залууг оролцуулна гэнэ үү. Арай дэндүү юм аа.

Иргэн Ганчимэг “Бид тав дахь өдрөө жагсаж байна. Өвлийн хүйтэнд ард иргэдээ ингэтэл нь зовоох шаардлага байна уу. Энэ бүгдийг хараад ойлговол ойлгохоор л боллоо. Даанч сэтгэл санаа нь эрүүл биш хүмүүс засаг төрд маань байгаа бололтой” гэж үзэл бодлоо хэллээ.




Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *