Categories
мэдээ цаг-үе

ЖАГСААЛ: Жолооч нар задгай тээвэр хийхийг шаардаж байна || DNN.mn

Замын-Үүдийн төдийгүй орон нутгийн жолооч нар хамтран Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗТХЯ-нд шаардлага хүргүүлсэн. Тэд Эрээний хил рүү задгай тээвэр явуулах, нэр бүхий гурван компаниар дамжуулан жолоочдын ажлыг төр булаахаа болихыг шаардаж байгаа юм.Зам тээврийн сайд Л.Халтар “Жолооч нарын шаардлагыг биелүүлвэл Хятад улс хилээ хаана” гэж мэдэгдсэн.

Түүний энэ мэдэгдлийг эсэргүүцсэн, задгай тээвэр явуулахыг шаардсан жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаж буй. Тэд сая Төрийн ордныг тойрон алхаж, задгай тээвэр явуулахыг шаардлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *