Categories
мэдээ нийгэм

Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна

-САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЭС ҮЙЛДЭХҮЙГЭЭРЭЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА-


Монголын санхүүгийн зах зээлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Цэдэнрагчаатай ярилцлаа.


-Санхүүгийн зах зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод нэгдэж зөвлөл бай­гуулсан гэж сонслоо. Санхүүгийн зах зээлийнхэн яагаад нэгдэх болов оо?

-Санхүүгийн зах зээлийн зөвлөл гэж байгуулсан л даа. Санхүүгийн зах зээлийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоод нэгдэх болсон нь тодорхой хэдэн шалтгаантай.Санхүүгийн зах зээлүүдхоорондоо уялдаатай болоод эхэлчихлээ. Даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд хувьцаа гаргаад эхэллээ. Өмнө нь банкууд ч бас хувьцаа гаргаж байсан. Сүүлийн үед санхүүгийн групп компаниуд бий болж байна. Ингээд харахаарсалбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа яалт ч үгүйнэмэгдэж байна. Иймээс зах зээл дээр яаж ажиллах, үүсч болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг ярих ёстой. Хамгийн гол нь ёс зүйтэй, хариуцлагатай, үйлчлүүлэгчээ хамгаалдаг зах зээлийг бий болгох нь чухал. Үүний төлөө хамтран ажиллах гэж хамтын үйл ажиллагааны платформ байгуулсан юм.

-Холбооднэгдэнэгэдгийн нөгөө талд дангаараа ажиллаад төрд үгээ хүргэх гэхээр хүчгүйдээд эхэлсэн, төр нь холбоодоо сонсохгүй яваа гэх шалтгаан байна уу?

-Тийм шалтгаан бий. Санхүүгийн зах зээлийг зохицуулах ёстой байгууллага нь мэргэжлийн хүмүүсийн үгийг ерөөсөө хүлээж авдаггүй хандлага тод анзаарагдаж байгааг нуугаад яахав. Тэгэхээр таны асуусанчланбодлого боловсруулагчдадсанал, санаачилгаа яажхүргэх вэ гэдэг үүднээс нэгдэж байна. Өмнө нь би санхүүгийн чиглэлээр хувийн компанид ажиллаж байсан. Төрийн бус байгууллага удирдаж, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байсныхаа хувьд нэг зүйлийг онцолж хэл­мээр байна. Санхүүгийн зохицуулаххороо хийх ёстой ажлаа хийхгүй байна. СЗХ бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрийг хуулиар хүлээсэн байгууллага. Үүнээс гадна санхүүгийнхэрэглэгчдийн эрх ашгийг хам­гаалах ёстой газар. Хамгийнголньхуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр хороонд зорьсонтодорхой зорилго, үндэслэлтэй, нүдэнд харагдахуйц ажлууд алга.

-Таны ярианаас Санхүүгийн зохицуулах хороо хариуцсан салбарынхаа хөгж­лийг гацаачихаад байна гэж ойлголоо…?

-Ерөөсөө л тэгээд байна. СЗХзах зээлийнхээ хөгжлийг боомилчихоод байна л даа.

-Санхүүгийн зах зээлийн мэргэжлийн холбоод асуудлаа тавьж очдоггүй юм биш үү?

-Холбоод нь санал тавиад, ийм зүйл хэрэгжүүлье гээд очдог. Харамсалтай нь хороо хүлээж авдаггүй. Санхүүгийн зах зээл томрохын хэрээр эрсдэл үүсч эхэлсэн. Хамгийн наад зах нь бид санхүүгийн үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийннууцлал, аюулгүй байдлыг хангах тал дээр цаг алдалгүйажиллах ёстой. Гэтэл энэ тал дээр СЗХ-ын зүгээс хийсэн зүйл алга

-Санхүүгийн хэрэглэгч­дийн ху­вийн мэдээллийг нууцлах тал дээр тийм том асуудал байдаг хэрэг үү?

-Танд илүү ойлгуулахын тулд жишээ дурдажярья.Саяхан Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос СЗХ-нд асуудал тавьсан. 100 гаруй ББСБ-д үйлчилгээ үзүүлдэг программ хангамжийн нэг ком­пани байдаг. ББСБ-ынүйлчлүүлэгчдийн хувийнмэ­дээллийн нууцлал хадгалагдаж байгаа эсэх талаар анхаа­рал тавих, зохицуулалт хийх талаар санал тавьсан юм билээ.

-Яагаад ийм санал тавьсан юм бол?

-Тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр нэг ББСБ байдаг юм байна.Технологи хөгжихийн хэрэглэгчийн ху­вийн мэдээллийн нууцлал, хамгаалалт маш чухал болж байна. Гэтэл өнөөдөр бид тэр мэдээлэл алдагдаад байна уу, эсвэл аюулгүй байна уу гэдэгт итгэлтэй биш байна. Дээрээс нь банк бусын харилцагчийн мэдээллийг ямар нэгэн бизнесийн ашиг сонирхлоор цааш нь худалдан борлуулж болохгүй. Хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчийн мэдээлэл үнэхээр аюулгүйбайна уу гэдгээс энэ зах зээлд итгэх итгэл эхэлнэ. Хэрвээ тэр мэдээлэл аюулгүй байж чадвал дотоодын хөрөнгө оруулагч уу,гадаадынхуу ялгаагүй,бүгдэд хөрөнгө оруулах итгэл үнэмшил төрнө.Энэ бол эхний асуудал. Бидэнд цаашаашийдэхёстойолонасуудал бий. Санхүүгийн зах зээл хоорондоо уялдаа холбоотойболж буй учраасмэдээллийн нууцлалтай холбоотой асуудал үүсч таарна. Мэдээллийг яаж тусад нь байлгах вэ гэдэг асуудал яригдаад эхэлж байна. Цаашилбал, финтекийн асуудал яригдаад эхэлчихлээ. Манай УИХ-ын гишүүд ч гэсэн ярьж байна. Санхүүгийн зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд үүнийг хийх боломжтой байгууллага. Тухайлбал, бидэнтэй “Стэптеч” гэдэг нэртэй финтекийн компани ирж уулзлаа. Тэд “Блокчэйн дээр суурилсантехнологийн шинэ шийдэл бий болгочихлоо. Монголд маш хэрэгтэй. Ялангуяа үл хөдлөхийн түрээсийн зах зээлийн асуудлыг энэ технологиор шийдэх боломжтой” гэж байна. Монголд эрх зүйн орчин бий болгож ажиллах хүсэлтэй яваа юм билээ. Эрх зүйн орчин байхгүйг далимдуулж хулгайгаар ажиллаж байгаа юм шиг үйл ажиллагааявуулахыг хүсэхгүй байгаагаа ярьсан. Энэ асуудлын тухайд гэхэд л СЗХ хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд түр журам гаргаад ч юм уу, зохицуулаад явах боломжтой. Гаргасан журмаа тухай бүрд нь сайж­руулаад явахад асуудалгүй. Манай зах зээл дээр нэг зүйл анзаарагддаг. Зах зээл дээр ажиллагсад санаачлагаараа ямар нэг шинэ зүйлийг түрүүлээд, урьтаж сэтгээд хийчихдэг. Гэтэл СЗХ ч юмуу зохицуулалтын байгууллагууд гэнэт л буруу юм хийлээ, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гээдторгууль тавьчихдаг.

-Блокчэйн дээр суурилсан зээ­лийнүйлчилгээ гэдгээ арай энгийнээр тайлбарлаач?

-Орчин үед Peer to peer lend-ийн асуудал яригдаад эхэлчихсэн. Зээлдэгч болон зээлдүүлэгч аль аль нь онлайн үйлчилгээ ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээг өөрөө сонгож байна. Жишээлбэл, А, B, C гэсэн зээлийн багцууд байлаа гэж бодъё. А ангиллын зээлийн багц нь эрсдэл багатай, өгөөж багатай чюм уу. В нь илүү өндөр эрсдэлтэй мөртлөө илүү хүүгийн орлоготой байх жишээний. Үйлчлүүлэгч тэр багцаас өөрөөсонголт хийдэг ийм л технологи. Энгийнээр харвал ямар ч зээл, хадгаламжийг технологиор нь шийдээд өртгийг нь бууруулаад өгчихөж байгаа хэрэг л дээ.Финтекийн хувьддаатгалыг ч, зээлийн үйлчилгээг ч ийм болгоно. Мөн үнэт цаасны зах зээлийг ч ийшээ дагуулна. Товчхондоо зах зээл ийшээ эргэлт буцалтгүйгээр явах юм. Тэгэхээр үүнд бэлтгэлтэй байх ёстой. Үүнийгзохицуулахад СЗХ бэлэн байх ёстой.

-Санхүүгийн зах зээлийн хувьд технологийн шийдлүүдийг ашиглаад урагшлахад хөгжих боломж нь бүрдчихсэн гэцгээдэг. Хэр ортой дүгнэлт вэ?

-Эдийн засгийн хямралаас хойш энэ зах зээлд хөгжих таатай нөхцөл байдал үүсээд байна.Эдийн засгийн үзүүлэлтүүд сэргээд эхэллээ. Зээлжих зэрэглэл сайжирлаа. Энэ бүгдсанхүүгийн зах зээлд маш эерэгээр нөлөөлж байна. Санхүүгийн зах зээлхөгжсөнөөр бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг илүү өргөн сонголттойгоор, илүү боломжийн өртөгтэйгээр, илүү сайн технологи ашиглан үйлчилгээг хурдан шуурхай хүргэх орчин бүрдүүлэх боломж үүсч байна.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоод харахаар технологи нүд ирмэхийн зуур өөрчлөгдөжбайна.Тэр утгаараа яалт ч үгүй хурдтай мэдэрч, хурдтай өөрчлөгдөх шаардлага танай салбарынхны өмнө ирчихсэн. СЗХ энэ өөрчлөлтөд бэлэн болохын тулд яах ёстой вэ?

-Төрийн байгууллагын ажилтнууд уг нь тогтвор суурьшилтай ажиллаж, салбартаа мэргэшсэн байх ёстой. Мэргэжлийн туршлагатай хүмүүс нь СЗХ-нд байхгүйбайна.Хорооүүнд бэлэн байхынтулдмэргэжлийнхолбоодтойгоохамтарч ажиллах ёстой. Гэтэл хороо маань өөрийгөө холбоодоосоо тусгаар­лачихаад зохицуулалт яриад байдаг. Зах зээлтэйгээ харьцахгүйгээр бодлого боловсруулна гэж байхгүй л дээ. Өмнө нь бидний үед СЗХ-ны гишүүн байхадтухайн асуудал бүр дээрхолбоодтойгоо хамтарч ажилладаг байсан. Тухайн үед санхүүгийн зах зээлийнхэн энэ асуудалд ийм шийдэл байна, энэ асуудлыг яаж шийдэх вэ, энэ шийдэл зөв үү гэх мэт ажил хэрэгч яриа хөөрөөг СЗХ-той өрнүүлж, ажил хэрэг болгодог байсан. Хорооныөмнөх удирдлага Д.Баярсайхан даргын үед ч, З.Нарантуяа даргын үед ч тийм байсан. Гэтэл энэ даргын үед холбоод нь уулзаж ч чадахгүй, асуудлаа шийдүүлж ч чадахгүй яваад байна шүү дээ.

-Санхүүгийн зохицуулах хорооны хувьд дээрээсямарнэгзаавар аваад идэвхгүй суугаад байна уу, эсвэл өөрсдөөдотрооучраа олохгүй сууна уу?

-Банк болон банкнаас бусад тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын гүйцэтгэх захиралд маш өндөр шаард­лага тавьдаг, гүйцэтгэх захирлаар томилох зөвшөөрлийг нь өгдөг.Гэтэлтэднийг зохицуулж байгаа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны удирдлагуудадтийм шаардлага тавьдаггүй. Гайхалтай байгаа биз. Нөгөө талаараа СЗХнэг хүний удирдлагад байдаг байгууллага биш, хуулиараа хамтын удирдлагатай. Хороо долоон гишүүнтэй, бүгдийг нь УИХ-аас томилдог. Энэ долоон гишүүний хамтын шийдвэрээр Хороо зах зээлдээ зохицуулалт хийдэг. Тэгтэл тэр гишүүдтэй нь уулзахаар “Бид наад асуудлыг чинь мэдэхгүй. Тэрийг энэ дарга л мэднэ. Хурал дээр бидний саналыг асуудаггүй. Би ийм шийдвэр гаргасан. Та нар үүнийг зөвшөөрөх ёстой гэдэг” гэцгээж байна. Ийм байж болохгүй л дээ. Бүр ноцтой нэгасуудал бий. Хорооны гишүүн хаана, ямар асуудал үүсээд байгааг мэдэхгүй сууж байдаг. Хорооны гишүүнээсээ нуудаг юм гэжбайхёсгүй.Зах зээлийн нууц гэж байхгүй шүү дээ. Шийдвэр гаргалтад оролцож байгаа л бол асуудлуудыг мэдэж байх ёстой. Сүүлийн үед нэг ноцтой асуудал үүсчихээд байгаа. Гэтэл энэ асуудлыг Хорооны гишүүнээс асуухад “Хамгийн сүүлд болсон хурлаар мэдлээ. Тэрнээс өмнө ямар ч мэдээлэлгүй байсан” гэж хариулсан. Гэтэл өнөө асуудлыг нь СЗХшалгаад жил гаруй болчихсон байх жишээтэй.

-Санхүүгийнзах зээлдүүссэн ямарнэгасуудалтодорхой хүрээндээ яригдаад СЗХ-ны гишүүдэдочихгүй байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. СЗХ-ны дарга нь мэдээд байдаг, бусад хорооны гишүүдэд мэдээлэл өгдөггүй гэж байгаа. Нөгөө талаар бид энэ зах зээлийн хүмүүс учраас хаана, ямар асуудал үүссэнийг олж харах нь тодорхой.Даатгал, ХЗХ, үнэт цаас гээд салбарууддээр ньасуудлууд үүсээд байхад СЗХ хувийн хэвшлийнхний хийсэн ажлыггоё статистик болгож харуулаад Хороо IPO хийчихлээ гэж ярьдаг. Хороо IPO хийдэг байгууллага биш. Мэргэжлийн үнэт цаасны компаниуд, үнэт цаас гаргаж байгаа компаниудын хийдэг ажил. Харин хорооны хувьдзах зээл хөг­жих боломжийг зохицуулалтаар хан­гаж өгөх ёстой. Энэ зах зээлд үүсч болзошгүй эрсдэлийг хяналт, шал­гал­таар бууруулж байхёстойюм. Бо­дит байдал дээр Хороо маш хүнд сурталтай болчихсон. Өмнө нь Хороо тухайн асуудлыг хугацаандаа шийддэг, албан бичигт хугацаанд нь хариу өгдөг, тухайн асуудал ямар байцаагч, ямар ажилтан дээр явж байгааг Хорооны удирдлагууд программаар хараад суудаг байлаа. Тийм учраас Хороон дээр асуудал уддаггүй байсан юм. Гэтэл одоо байдал тэс өөр болсон.Хороон дээр нэг компани IPO гаргах гэж хуулийн хугацаанаас40-100 хоног хэтэрсэн байх жишээтэй. Заримдаа бүр жил болж байж шийдэгдсэн удаа бий. Нэг талаас бизнес цаг хугацаатай уралдаж явдаг, нөгөө талаас СЗХ хуулийн хүрээнд 30 хоногийн дотор тухайн асуудалд хариу өгөх ёстой. 100 гаруй хоногийн дараа асуудлыг шийдэхээр өнөө бизнес яах вэ. Юун төлөвлөлт, ядаж л тухайн үед авах ёстой байсан хэрэгцээт сан­хүүжилтээ авч чадахгүй, ажил хэрэг саатаж, доголдол үүснэ шүү дээ. Ингэж бизнесийг хохироох ньбайж боломгүй хүнд суртал. СЗХ-ны хувьд30 хоногийн дотор бүх бичиг баримтыг хянаж хуульд нийцсэнэсэх,тусгагдсанмэдээллүүд нь үнэн зөв байгаа эсэхийг хянаж, бүртгэх, зөвшөөрөх эрх үүрэгтэй байгууллага. Ерөөсөө л ийм хоёр асуудал дээр хяналт тавьдаг. Дээрээс нь IPO гаргана гэдэг чинь хоёр байгууллагаар дамжиж байгаа асуудал. Нэгдүгээрт, Хөрөнгийн биржээр дамждаг. Хөрөнгийнбиржжагсаалтад бүртгэх /Listing/ эсэхээ шийддэг. Хорооны хувьд төрийн байгууллагынбүртгэлд авч/Registration/ зөвшөөрөл өгдөг. Гэтэл Хороо биржийн ажлыг давхар хийгээд байгаа юм. Намайг өмнө нь СЗХ-ны гишүүн байхад энэ асуудлыг шийдээд өгчихсөн. Хувийн хэвшлийн цаг хугацааг хэмнэхийн тулд өргөдлөө хоёуланд нь зэрэг өгөх боломжийг бүрдүүлсэн. Гэтэл өнөөдөр Хөрөнгийн бирж нь зөвшөөрчихөөд СЗХруу шилжүүлдэг, Хороон дээр 100 гаруй хоног алддаг болоод байна л даа.

-Хорооны энэ хүнд суртлаас салах ямар гарц байна?

-Хөрөнгийн зах зээл бол сайн засаглал, шударга хуваарилалт хоёрыг бий болгодог зах зээл. Тэгэхээр СЗХ үүнийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Хоёр л асуудал бий. Нэг нь хуу­лийг дагаж мөрдөх. Нөгөөнь сайн засаглалыг бий болгох. Хуульд бичигдээгүй ч сайн засаглалыг бий болгох ёстой. Харамсалтай нь СЗХ энэ хоёрын алийг нь ч хийхгүй байна. Өнөөдөр энэ зах зээл 2.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй болчихлоо. Үүнийг гурав, дөрвөн их наяд болгоно гэж бид ярьдаг. Энэ янзаараа бид иргэдээ яаж баян, хөрөнгөтэй болгох вэ дээ. Хэрвээ сайн засаглал, хуулийг дагаж мөрдөх гэсэнхоёр зарчмыг субьектив байдлаар шийддэг байх юм бол энэ бүхэн бүтнэ, үр дүнгээ өгнө.

-Мэргэжлийн холбоодын зүгээс сая ярьсан асуудлуудаар СЗХ-ндшаардлага хүргүүлэх ч юм уу, мэдэг­дэл өгч, харилцан ярилцах ямар нэгэн оролдлого хийсэн үү?

-Холбоодууд асуудал тавиад ирэхээр СЗХ-ноос дарамталж эхэлдэг. Хорооны хариуцлагатай албан тушаалтан цагаан захтай санхүүгийн луйварчид гэж зах зээлийнхнийгээ хэлсэн удаатай.Өнгөрсөнхавар байж боломгүй зохисгүй үйлдэл хийсэн л дээ. Холбоодыг дунд нь хагалах ажил явуулсан. Даатгалын холбоог гэхэд лхагалсан. Үнэт цаасны холбоог хагалах оролдлого хийсэн. “Танай холбооны дарга чинь болохгүй байна. Тэгэхээр та нарынажилявахгүй байгаа юм.Энэ хүнээсоль. Өөр холбообайгуулаач” гэсэн яриа хөөрөө хийх жишээтэй. Дээрээс нь СЗХ сүүлийн үед их л бодлого ярьдаг боллоо. Хороонд зохи­цуулах, хянаж шалгах үүрэг л бий. Хороо Сангийн яам шиг төсвийн бодлого боловсруулаад УИХ-д өргөн барьдаггүй. Монголбанк шиг мөнгөний бодлого боловсруулж УИХ-д өргөн барих эрхтэй байгууллага биш. Гаргасан бодлого, хууль, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй байгууллага. Зохицуулна гэдэг нь зах зээлийн тогтвортой байдал, цаашдын хөгжлийн ирээдүй, хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, төрийн байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах үүргийг хэлээд байгаа юм. Дээрээс нь энэ зохицуулалтыг чангаруулж, сулруулж зах зээлийг тэнцвэртэй байлгах, хамгаалах хууль дүрмийг хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлдэг юм. Энэ үндсэн чиг үүргээ хийхгүй байж том бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гээд байх юм. Хороо зах зээлийн талаар бодлого боловсруулж болно л доо. Тэрийгээ бодлого боловсруулагчдад дамжуулах боломжтой. Ийм л байгууллага. Гэхдээ үндсэн ажлаа хийхгүй юм. Зүй нь СЗХ зах зээлийнхэнтэйгээ хамтраад “Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх 2025” хөтөлбөрийн хэрэгжилтийг хан­гахын тулд дагалдах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхшийдлүүдийг гаргаад явж байх ёстой. Зах зээлийнхэнтэйгээ хамтраад гадаад зах зээлийн хөрөнгө оруулагчдад шийдэл, боломжоо санал болгоод гүйж байх учиртай байгууллага. Гадаадын хөрөнгө оруулагчдад дотоодын зах зээлээ танилцуулдаг, Монголыг гээд сонгоод ороод ирсэн хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчдийн санхүүгийн эрх ашгийг хохироохгүй байх талаас нь хуулийн хэрэгжилтийг зохион байгуулдаг, шалгаж явах ёстой газар. Энэ ажлаа хийгээчээ л гэж хүсч байна.

-Таны ярианаас анзаарахад СЗХ хуульд санал өгөх, бодлогын шийдэл санал болгох, санхүүгийн зах зээлийнхний эрх ашгийг хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хэлбэрээр төрд хүргэх гэж ойлголоо. СЗХ энэ үүргээ хир биелүүлж байна?

-Маш хангалтгүй ажиллаж байна. Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэх тухай хуулийн төслүүдэд тусгайлсан санал байхгүй гээд явуулсан байх жишээний.Зах зээлтэй хамааралтай ийм чухаласуудал дээрсанал байх­гүй гэж хариулж болохгүй л дээ. Үнэхээр хүнийрхүү хандаж байгаа. Одоо зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эсэх тухай яригдаж байна. Хорооны зохицуулж байгаабас нэг сектор нь банк бус санхүүгийн байгууллага. Хэрвээ үнэхээр бодлогын асуудал ярих гэж байгаа бол зээлийнхүүг яаж бууруулах вэгэдэгдээрбодлого боловсруулагчдадмэр­гэжлийн түвшинд тайлбар өгөх ёстой. Даатгал болон үнэт цаасны зах зээл хөгжөөд ирэхээр эх үүсвэрийн сонголт бий болж эхэлнэ. Ингэж байж зээлийн хүү буурна. Ханшийн эрсдэл буурна.Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.Зээлийн хүүг ингэж барина уу гэхээс биш, зүгээр дээшээ харж сууж байснаа төд болгоё гэж тогтоодог юм биш. Өнөөдөр манайд зээлийн хүү өндөр байгаа нь санхүүгийн зах зээл сайн хөгжиж чадаагүй, гадны хөрөнгө оруулалт муу байгаатай холбоотой.

-Түрүүнхоёулаа цухас ярьсан. СЗХ ажлаа мэддэг хүн ховордчихоод ийм асуудлуудад мэргэжлийн түвшинд хандаж чадахгүй, даргынхаа амыг харсан улс л байгаа юм биш үү?

-Шууд үгүйсгэх боломжгүй л дээ. СЗХ-ныхны 50 гаруй хувь нь солигдсон. Санхүүгийн зах зээлд нь, зохицуулж байгаа Хороондажиллаж байсан миний хувьдгэхэд л тэнд таньдаг хүн ховор байна шүү дээ. Ажлын албаныхаа даргыг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь өөрчилсөн гэсэн. Өмнө нь бол Хорооны гишүүд тус бүр хариуцсан чиглэлтэй. Тэр хариуцсан чиглэлийнхээ дагуу Хорооны хурал дээр танилцуулж, хамгаалдаг байсан. Гишүүн тус бүр тухайн чиглэлээр бодлогын зөвлөлтэй. Зөвлөлд нь мэргэжлийн холбоод, ту­хайн салбарын судлаач багтдаг. Тэднийхээ саналыг нэгтгээд Хороондоо зөвлөмж боловсруулж өгдөг,түүнийг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байсан. Өнгөрсөн хаварУИХ-аас Хо­рооны даргын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэндээс Хорооны хийх, биелүүлэх үүрэг даалгаврын жагсаалт гэж өгсөн. Жагсаалтад Хороон даргыг зан харилцааныхаа асуудлыг зас гэсэн зөвлөмж хүртэл бий. Манайд ЖАЙКА-гаасХөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэхтөсөлхэрэгжүүлжбайсанюм. Тэртөсөл зогсчихсон байсан, одоо эхлэх гэж байгаа сурагтай. Хорооны зүгээс энэ төслийг зогсоосон шалтгаанаа ЕСБХБ-тайхамтарч ажиллах гэж байгаа юм гэж тайлбарласан. ЖАЙКА-гийнхантай уулзаж байхад “Хорооныхон ажил хийх гэхээр хийлгэхгүй юм” гэж гомдоллож байсан. Ярьж хэлсээр байгаад ямар ч гэсэн хэрэгжүүлэхээр болсон. Үнэт цаас­ны бодлогын зөвлөлийг хариуцаж байсны хувьд ЖАЙКА-гийнхүмүүстэй хамтарч ажилласан үе надад бий. Мундаг туршлагатай хүмүүс ирсэн байсан. Бодлогын зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байсан япон хүнгэхэд л одоо Японы Хөгжлийн банкны гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилладаг. Нөгөө нь Японы Хөгжлийн банкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Ийм мундаг хүмүүстөслийн хүрээнд ирж ажилладаг. Бид тэр хүмүүсийн зөвлөгөөг авах ёстой биз дээ. Япончууд манай зах зээлийг үнэхээр сайнмэддэг. Тийм учраас хам­гийн сайн зөвлөгөөг япончууд л өгнө. Тэр бүү хэл Монгол Улсын эдийн засаг санхүүгийн дунд хугацааны төлөвлөлтийгболовсруулахад техник туслалцаа үзүүлж байгаа. Япончуудын хувьдманай улстай стратеги түншлэлийн гэрээтэй, үүний зэрэгцээ эдийн засгийн түншлэлийн гэрээг зөвхөн Японтой байгуулсан. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарыг дэмжих асуудал Японтой байгуулсан стра­тегийн бичиг баримт, эдийн засгийн түншлэлийн гэрээ аль алинд нь туссан байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *