Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Одгарьд: Маргааш Х Богдыг зална гэдэг мэдээлэл худлаа

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр X Богдыг залах гэж байгаа талаар мэдээлэл тараад байсан билээ. Тодруулбал 2021 оны намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр буюу наймдугаар сарын 11-нд X Богдыг залах ажил “Батцагаан” дуганд болох талаар мэдээлээд байсан юм.

Тэгвэл уг асуудлаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Олон нийтийн сүлжээгээр тараад байгаа уг мэдээлэл нь худлаа, ташаа. Х Богдыг залахаар болвол дэлхий нийтэд зарлах байсан шүү дээ. Хэн ямар зорилгоор ийм мэдээлэл тараасан гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаасай гэж хүсэж байна. Х Богд залах талаар яригдаагүй ” гэлээ. Харин наймдугаар сарын 12-нд тэргүүн хамба лам Бат оршил өргөх хурал номын үйл ажиллагаа “Батцагаан” дуганд болно гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *