Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбатын зөвлөхөд улстөрийн шалтгаанаар халдсан гэж худал мэдээлэл өгчээ

Image result for Ж.Мөнхбат

11-р сарын 18-нд УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат олон нийтийн сүлжээгээр ѳѳрийнх нь зѳвлѳхөд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэмээн бичсэн. Тэрээр “Намайг Засаг огцруулна, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна хэмээн хэлсний орой миний Хэвлэл мэдээлэл хариуцсан зѳвлѳх рүү үл таних хоёр этгээд дайрч, толгойг нь тѳмрѳѳр хагалж, араас нь хоолойг нь боож хүнд гэмтээгээд зугтсан. Энэ талаар би ЦЕГ, ТЕГ -т хандаж, намайг заналхийлж байгаа талаар мэдэгдэх болно” гэсэн юм.

Гэвч Ж.Мөнхбатын зѳвлѳх З рүү улс тѳрийн зорилготойгоор халдаагүй бөгөөд хоёр үл таних этгээдтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэснээс маргаан болж, зодуулжээ. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шѳнѳ З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харьж явах замдаа үл таних хоёр этгээдтэй маргалджээ. Хохирогч гэх З нь тухайн үед ганцаараа байсан бѳгѳѳд түүнийг хоёр этгээд бүлэглэж зодсон байна. Хэрэг гарсан ѳдѳр хохирогч цагдаагийн байгууллагад дуудлага ѳгѳѳгүй аж. Зодуулсан гэх ѳдрѳѳс нэг хоногийн дараа буюу ѳчигдѳр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ѳѳрийн биеэр очиж, ѳргѳдѳл ѳгчээ. Мѳн тэрээр хохирогчоор мэдүүлэг тайлбар ѳгсѳн ба З-г зодсон гэх хоёр сэжигтнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, гишүүний зѳвлѳх рүү улс тѳрийн зорилготой халдсан зүйл огт байхгүй. Ахуйн хүрээний зодооны асуудал гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат уг хэргийн талаар мэдээлэхдээ, манай зѳвлѳхийг зодож, амь насанд нь халдах гэж байхад нь хүн хараад цагдаа дуудсан, зүгээр байхад нь араас нь халдсан хэмээн олон нийтэд худал мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *