Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцлөө

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, зөвшилцлөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр орон нутгийн хүмүүс ажилтай байх, иргэд байнга ажилтай байх шаардлага тавьж байгаагаа дуулгав. Мөн “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргааныг энэ Засгийн газар, Их хурал авч хэлэлцэх байх. Цаашдаа энэ үйлдвэр ямар байдлаар явахыг улсын эрх ашигт нийцүүлэх хэрэгтэй. Нэг ч ажилчны эрх ашиг хохирох ёсгүй. Ерөнхий сайдын эхний анхаарах ажил энэ байх. Ер нь ард түмэн эрх баригчдын алхам бүрийг харж байгаа. Эхнээсээ л та бүхэн ил, шилэн дээгүүр алхаж яваа юм шиг байгаарай” гэдгийг захиж зөвлөв.

Маргааш Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох асуудлыг УИХ-д оруулж шийдэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *