Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат Увс аймгийн Засаг даргын томилгоогоо хүчингүй болгожээ

Үндсэн хуулийн Цэцээс Увс аймгийн Засаг даргыг хууль зөрчиж томилсон гэх маргааныг хэлэлцэхээ зогсоосон байна. Иргэн Ц.Лхагважав Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Увс аймгийн Засаг даргын томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд гомдол гаргаад байсан юм. Улмаар Үндсэн хуулийн Цэц үүссэн маргааныг өнөөдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, шийдвэрлэхээр товлосон байсан.

Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Увс аймгийн Засаг даргыг томилсон захирамжаа хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн хурал болохоос хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд өөрийн хийсэн Увс аймгийн Засаг даргын томилгооноосоо буцжээ.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Лхагважавын гаргасан Увс аймгийн Засаг даргын томилгоо хүчингүй болж, Үндсэн хуулийн зөрчил арилсан гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *