Categories
мэдээ нийгэм

Ж.Чулуунбатыг Лондонгийн олимпод V байрт шалгарсанд тооцжээ

“Лондон-2012” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-д түрүүлсэн А.Таймазов (Узбекистан), мөнгөн медаль хүртсэн Д.Мозманашвили (Гүрж) нараас допинг илэрчээ.

Улмаар тэдний медалийг хураан, Ираны Комейл Гасеми, Оросын Билял Махов нар олимпийн аварга цол хүртээв.

Мөн Казахстаны Даулет Шабанбай, АНУ-ын Тервел Длагнев нар хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Лондоны олимпод VII байрт шалгарсан ОУХМ Ж.Чулуунбат байр урагшилж, шагналт V-д оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *