Categories
мэдээ нийгэм

Ж.Батсайхан “Далд фронтын баатрууд”ын 70 жилийн ойн баярын жагсаал

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Батсайхан

Манай орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойд зориулсан хэрэглэгчид болон үйл ажиллагаандаа хандсан олон арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэ баярын жагсаал юм. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ямар том байгууллага байдаг, юу эрхэлдэг вэ, ямар үүрэг хотын өмнө хүлээж байдаг вэ гэдгийг л олон нийтэд таниулах зорилготой жагсаалыг хийж байна.

Ард иргэд ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа танилцуулана уу?

– Нэгд Улаанбаатар хотын оршин суугч хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлэх

Хоёрт ОСНААУГ-ын салбар Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажиллах

Гуравд орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, их болон урсгал засварын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

-Хэдэн ажилчин баярын жагсаалд оролцож байна вэ?

-19 салбарын мянга гаруй ажилчид оролцож байна. Үндсэндээ манайх 1600 гаруй ажилчидтай, үүнээс 600-аад ажилчин ээлжийн ажилтай учир оролцож чадахгүй байна. Ээлжийн биш үндсэн үүргээ гүйцэтгээгүй ажилчид нь энэ жагсаалт оролцож байна гэж ойлгож болно.

-Танай байгууллага 70 жилийн ойгоороо хэрэглэгчид зориулж ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?

– Энэ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нэгэн туг нэгдэж чадсан. Өмнө тус тусдаа бие даасан нэгжүүд байсан бол ганц хуулийн этгээд дээр 1500 хүн нэгдэж нийслэлийн иргэдийнхээ халаал , хэрэглээний халуун хүйтэн усаар хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага дор хийж байгаагаараа онцлог юм. 2017 оны эхнээс хэрэглэгчийн жил болгон зарласан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж нийслэлийг тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг манай ажилчид бол далд фронтын баатрууд гэж хүндэтгэдэг юм.

Хэрэглэгчид үйлчлэх төв гурвын ахлах инженер Ж.Баясгалан

-Та энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн баярын мэндийг хамт олондоо хүргэе. Энэ байгууллагад хорин дөрвөн жил ажиллаж байна. Нийслэлийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангаж найдвартай шугам сүлжээг ээр хангаж , тогтмол үйлчилгээ үзүүлдэг ажлаараа өдөр бүр бахархаж байдаг. Манай хамт олон маань “Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа” уриа дор ажилладаг.

Ажлын ачаалалтай үе хир байдаг вэ?

-Халаалтын улирал эхлээд гэмтэл доголдол их гардаг. Тэр үед нь байнгын ажиллаж өдөр, шөнөгүй явдаг. Ажлын найман цаг тэр бүр ажиллаж чаддаггүй шугам сүлжээнд гэмтэл гарсан бол тэрийгээ янзалж байж буудаг. Ямар ч үед дайны бэлэн байдалд байх ёстой цэргүүд чинь бид шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *