Categories
мэдээ улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна

ЖДҮХС-гаас авсан УИХ-ын гишүүдэд хамаарах зээлийн асуудлаар өнөөдөр Н.Номтойбаяр, Д.Хяанхярваа, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа,Ж.Мөнхбат нарын гишүүд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ж.Бат-Эрдэнэ “Ард иргэдэд очих ёстой, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой ЖДҮХС-гийн зээлийг Засгийн газар, УИХ-ын гишүүд болон намын нөлөө бүхий авсан нь ил болоод байгаа.Хууль хяналтын байгууллагаар хангагдах шалгагдахгүй байна. Тиймээс УИХ-ын нэр бүхий 20 орчим гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Бусад гишүүдийг мөн уриалж, бид гарын үсгээ зурж, УИХ-ын Ёсзүйн дэд хороонд хүргүүлж байна” гэж тодотгосон юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хэвлэлээр янз бүрийн нэр явж байгаа.Бид тодорхой нэр хэлж чадахгүй байна. ЖДҮХС-гийн зээлийг бүдгэрлүүлэх чиглэлд Засгийн газраас зориуд ажиллаж байгаа гэж хэвлэлүүд бичиж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *