Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгалан: Хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно

Эрүүл мэндийн яамны өдөр тутмын ээлжит хэвлэлийн хурлаар ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Халдвар авсан иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон иргэд онцгойлон дэглэм сахих ёстой бөгөөд хэрэв хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд гурван жил хорих хүртэл ял онооно. ЭМЯ-наас явуулж буй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай.

Нэгдүгээр болон дам хавьталтай хүмүүс дэг барих хамгийн чухал байна. Ойрын болон дам хавьтлыг олж илрүүлнэ гэдэг нь хамгийн их цаг, хүн хүч шаардсан ажил болоод байна. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эргээд маш их эрсдэл үүсгэж байна.

Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай” гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *