Categories
гадаад мэдээ

Израилийн арми Газын зурваст хүчтэй цохилт өглөө

Израилийн арми ХАМАС бүлэглэлийн Газын зурвас дахь байрлалд агаараас хүчтэй цохилт өгчээ. Цохилтод өртсөн газарт ХАМАС бүлэглэл 2014 оноос хойш байрлаж байсан гэж Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетантяху хэлсэн байна. Тэрээр энэ удаагийн цохилтыг Газын зурвасаас Израиль руу пуужин, миномётоор харвасны хариу гээд шаардлага гарвал дахин цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгджээ.

Энэхүү агаарын довтолгооны улмаас хоёр хүн нас барж, 12 хүн шархадсан гэж Палестиний эрх баригчид мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *