Categories
гадаад мэдээ

Израйльд ковидын III тунг 30-аас дээш насны иргэддээ хийж эхэлжээ

Иймд тус улсын эрх баригчид коронавирусийн вакцины гурав дахь тунг 30-аас дээш насны бүх иргэддээ хийхээр шийдвэрлэжээ.

Даваа гаригт гэхэд тус улсад коронавирусийн халдварын 9831 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 1 дүгээр сарын 18-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад илэрсэн халдварын дийлэнх хувьд нь коронавирусийн дельта хувилбар давамгайлж байна. Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс дельта хувилбараар халдварлаж байгаа нь тус улсын нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Гэхдээ вакцинд бүрэн хамрагдсан хүн дельта хувилбараар халдварласан ч хүндээр өвдөхгүй байгаа юм.

Израйль улс өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр вакцинжуулалтын үр дүнд өдөрт бүртгэгддэг халдварын тоо нь нэг оронтой тоонд шилжмэгц хэвийн амьдралдаа эргэн орж, энэ сарын 1-нээс олон улсын жуулчин хүлээж авахаар болсон.

Гэвч дельта хувилбар давамгайлсан халдвар давлагаалж байгаагаас үүдэн жуулчин авах товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, бүүстэр тунг хийх ажлыг эрчимжүүлж байна. Олон нийтийн газарт амны хаалт зүүх журмаа ч мөн сэргээгээд байгаа юм.

Израйль 9,3сая хүн амынхаа 5,9 саяыг короанвирусийн вакцины бүрэн тунд хамруулжээ. Харин вакцинд эрт хамрагдсан хүмүүсийн дунд халдвар авах тохиолдол түгээмэл байгаа нь вакцины хамгаалах чадвар цаг хугацаа явах тусам багасаж байгааг харуулж байна гэж тус улсын мэргэжилтнүүд мэдэгджээ.

Израйль өнгөрсөн сарын сүүлээр өндөр настнууд болон эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдаа коронавирусийн вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн юм. Өнгөрсөн сарын сүүлээс хойш 1.6 сая хүнийг бүүстэр тунд хамруулжээ. Одоогоор Америк, Унгар зэрэг Европ, Ойрхи Дорнод, Азийн хэд хэдэн улс коронавирусийн эсрэг гурав дахь тунг иргэддээ санал болгож, зарим нь гурав дахь тунд хамруулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *