Categories
гадаад мэдээ

Израиль улс “Хамас” бүлэглэлтэй зургаан сарын турш найрамдана

Израиль улс Палестиний “Хамас” бүлэглэлтэй зургаан сарын хугацаатай найрамдлын гэрээ байгуулсан талаар “The Times of Israel” энэ талаа мэдээлжээ.

Гэрээний хугацаанд “Хамас” бүлэглэл Израилийн хилийн зурвасын ойролцоохь 300 метрийн жийрэг бүсэд шатдаг шингэнтэй шил гэх мэт зэвсэг хэрэглэхгүй байхаар тохиролцжээ. Харин Израиль Газын зурвас дахь эргийн бүсийг 15 миль хүртэл өргөсгөж, палестин загасчдад загасчлах боломж олгохоор болсон байна.

Мөн Израилийн эрх баригчид Газын зурваст амьдарч байгаа энгийн номхон иргэдэд эм, бусад шаардлагатай зүйлсээр туслах аж. Тель Авив үүнээс гадна Газын зурвасыг эрчим хүчээр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хилийн шалган нэвтрүүлэх цэгтэй болгох асуудлаар хэлэлцээр хийнэ гэж палестинчуудад амлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *