Categories
гадаад мэдээ

Израилд 75 настай оршин суугч вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ

ИЗРАЛИД 75 НАСТАЙ ОРШИН СУУГЧ ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА НАС БАРЖЭЭ |  Control.mn

Израилийн 75 настай оршин суугч “Pfizer” компанийн коронавирусний вакциныг хийлгэснийхээ дараа нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Хорт хавдар тусаж, өмнө нь хэд хэдэн удаа зүрхний шигдээс өвчнөөр шаналж байсан Израилийн 75 настай оршин суугч даваа гаргийн өглөө коронавирусийн вакцин хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэснээс хойш удалгүй гэртээ нас баржээ. Эхний шалгалтаар түүний нас барсан шалтгаан болон вакцин хоорондын холбоо хамаарал илрээгүй учир вакцинжуулалтын ажил Израилд үргэлжилсээр байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан вакцин хийлгэсэн хүний нас барсан шалтгааны олж тогтоох комисс байгуулахыг Эрүүл мэндийн яам үүрэг болгосон байна.

Израилд коронавирусний вакцинжуулалтад хамруулах кампанит ажил арванхоёрдугаар сарын 20-нд эхэлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхан болон эрсдэлт бүлэгт багтаж буй хүмүүсийг дархлаажуулах юм. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяаху вакцин хийлгэсэн эхний хүн болсон. Тэрбээр 12 дугаар сарын 19-нд вакцин хийлгэжээ. Даваа гаргийн байдлаар Израилийн 379 мянга гаруй иргэн “Pfizer” компанийн вакцины эхний тунг хийлгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *