Categories
мэдээ нийгэм

“ITB Berlin 2015” үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Албан Ёсны Түнш Орноор оролцох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB Berlin 2015″ эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын, урлагийн, хэвлэл мэдээллийн багууд болон бусад оролцогчид Берлин хотод ажиллаж байгаа бөгөөд тэдний бэлтгэл бүрэн хангагдаж, Монгол Улсыг дэлхийн олон орноос ирсэн зочдод сурталчлахад бэлэн болжээ.

Берлин хотын зарим томоохон албан газруудын ханаар Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан том хэмжээний гэрэл зурган баннеруудыг дэлгэн харуулсан байна. Мөн үзэсгэлэн болох MesseBerlin төвийн гадна талбайд 15 ханатай монгол гэр барьсан нь яах аргагүй гадаадын зочдын сонирхлыг татах зүйлсийн нэг юм.

3 сарын 3-ны өглөө Берлин хотын Palais am Funkturm цамхагт манай улс нээлтийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Харин энэ өдрийн орой CityCube Berlin төвд үзэсгэлэнгийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхээс гадна монгол үндэсний соёлыг харуулсан урлагийн концерт, хүлээн авалт болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *