Categories
мэдээ нийгэм

Иргэний андгай өргөх ёслолд даунтай залуус оролцоно

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол 16 дахь жилдээ болох гэж байна. Монголын Залуучуудын Холбоо санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.

Энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцох гэж байгаагаараа онцлогтой юм байна. Ёслолын үеэр Г.Орхон иргэний үнэмлэхээ гардан авах бол Б.Ананд тус ёслолд оролцох ажээ.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцоно.

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *