Categories
мэдээ нийгэм

Иргэн Д.Отгонтуяад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд хүч хэрэглэсэн хэмээн үзэж зургаан сар хязгаарлалт тогтоох ял оноожээ

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр иргэн Д.Отгонтуяад холбогдох шүүх хурал болжээ. Шүүхээс түүнд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэсэн зүйл ангиар зургаан сар хязгаарлалт тогтоох ял оноосон байна.

Эрүүгийн хуулийн 23.1.1-д Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг нь :

  • Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх,
  • Түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах,
  • Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
  • Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох,
  • Тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоохыг хэлдэг байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард NoDoubleStandart хөдөлгөөнийхөн тэгш эрхийг шаардан Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна эсэргүүцлээ илэрхийлэх үеэр нэр бүхий иргэдийг албан үүргээ биелүүлэхэд эсэргүүцэж саад учруулсан хэмээн үзэж, Д.Отгонтуяаг яллагдагчаар татсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *