Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн 75 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна гэж үзжээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.

Түгжрэлийг бууруулах ажлын мэдээллээс Монгол Улсын Засгийн газар танилцууллаа.

Иргэдийн 91 хувь нь түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байгаа аж. Тодруулбал,

  • 75 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна
  • 69 хувь нь явган алхах, дугуйгаар явах боломжийг нэмэгдүүлбэл машины хэрэглээ буурна
  • 66 хувь нь автомашин зардалтай ч хэрэглэсээр байх болно
  • 50 хувь нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд торгуулийг нэмэх ёстой
  • 47 хувь нь автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа тул хязгаарлах шаардлага үүссэн гэв.

Жишээлбэл, автомашины хэрэглээг бууруулахын тулд

  • 86 хувь сургуулийн автобусыг нэмэх
  • 85 хувь ажлын уян хатан цагийг нэвтрүүлэх
  • 80хувь нь чанарын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлахыг дэмжсэн
  • Автомашины шинэ дугаар олголтод квот тогтоодог болохыг 34% нь дэмжихгүй байна гэж хариулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *