Categories
мэдээ нийгэм

Иргэдийн 6.4 хувь нь коронавирусийн IV тунд хамрагджээ || DNN.mn

Нийслэлийн хэмжээнд вакцины I тунд 6, II тунд 19, III тунд 116, IV тунд 85, нийт 226 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунг 75.2 хувь нь, II тунг 72.1 хувь нь, III тунг 53.4 хувь нь, нэмэлт IV тунг 6.4 хувь нь тариулаад байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.747 (77.3 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Ташрамд дурдахад, Монгол Улс коронавирусний вакцинжуулалтыг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг нэгдүгээр сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *