Categories
мэдээ нийгэм

Иргэдийн 1072 хувьцааг хүчингүй болголоо

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байна. Энэ хаврын чуулганы үеэр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байсан “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд санал, дүгнэлт өгөх ажлын хэсгийг би ахалсан. Ажлын хэсэг ахлах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл гаргах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг гарган боловсрууллаа. Үүн дээр УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан. Ингээд өнөөдөр өргөн барих гэж байна. Тогтоолын төслөөр Тавантолгойн орд буюу 100 жилийн нөөцтэй Монгол Улсын гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улс өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж анх нээсэн энэ орд газрыг Засгийн газар өөрөө дур мэдэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй. Харин ард түмнээсээ сонгогдсон УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг энэ тогтоолын төсөлд оруулсан. 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших нь зүйтэй гэсэн нэгдүгээр заалтыг орууллаа. Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих ашиглах энэ компанийг 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монгол Төмөр зам” компани эзэмших нь зүйтэй.

Иргэдийн 1072 хувьцааг хүчингүй болголоо. Ингээд хуулийн төсөлд энэ 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй байхаар оруулсан. “Тавантолгой”-н ордыг ашиглах гэрээ байгуулахдаа дараах чиглэлийг баримталж ажиллаарай гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн хэмээн мэдээлэв.

Н.Энх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *