Categories
мэдээ нийгэм

Иргэдийг цахилгааны хэрэглээгээ өмнөх шигээ хэвийн, зохистой хэмжээнд хэрэглэхийг уриаллаа

Дулаан, ус, цахилгааны төлбөрийг долоодугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн ч айл өрхүүдийг өмнөх шигээ хэвийн хэмжээнд хэрэглэхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уриаллаа.

Тэрээр “Халдвар дотоодод илэрсэн үе буюу 11-р сарын 11-нээс хойш манай хотын иргэд маш хариуцлагатай байж иргэний үүргээ сайн биелүүлсэн. Мөн нийслэлийн бүх шатны мэргэжлийн байгууллагууд ч их сайн ажиллалаа. ЗГ, УОК, НОК-ын шийдвэрүүдийн үр дүнд тархалтыг хумьж чадсан хэмээн бодож байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын өнөөдрийн шийдвэр нь хотын 400 гаруй мянган өрхөд бодит дэмжлэг үзүүлсэн зүйл боллоо. Улаанбаатарчуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлмээр байна. Мөн ард иргэдийг ус, цахилгааны хэрэглээгээ зохистой, хэвийн, өмнө нь хэрэглэдэг түвшиндээ хэрэглээрэй хэмээн уриалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *