Categories
мэдээ нийгэм

Иргэд ТҮЦ-ээс автобусны картаа авна

Нийтийн тээврийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 900 автобусанд цахим машиныг суурилуулжээ. Нийтдээ 1100 гаруй автобусанд цахим машин суулгах аж. Иргэдэд олгох картыг автобусны буудлууд дээрх 500 гаруй ТҮЦ-ээр худалдаалахаар болжээ. Одоогоор ТҮЦ-нүүдтэй гэрээ байгуулах ажил хийж байгаа юм. Ингэснээр энэ сарын 22-нд нийтийн тээврийн цахим системийн албан ёсны нээлтийг Чингисийн талбайд хийж, иргэд автобусаар зорчихдоо өөрөө өөртөө үйлчилж, цахим машин, карт ашигладаг болно.

Албаныхны мэдээлж буйгаар картыг нэг удаад 3600 төгрөгөөр худалдаж авна. Түүнийгээ хэдэн ч жил ашиглаж болно. Картаа авсан тохиолдолд 500-90 мянган төгрөгийн хооронд мөнгөөр цэнэглэх юм. Улмаар картаа нэг удаадаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болно. Цахим карт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрөлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *