Нийслэлийн гэр хорооллын гудамж талбай мухар, замбараагүй байдгаас дуудлагаар очиж байгаа түргэн тусламийнхан хугацаа алддаг. Тэгвэл энэ байдлыг зохицуулахаар холбогдох албаныхан уулзаж, санал солилцсон байна. Улаанбаатар хотын Захирагчийн Гэр хорооллын ажлын албадын дарга нар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нар бодит байдал дээр тулгарч буй бэрхшээлийг ярилцаж, түргэн тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулахаар болжээ.
Эхний эээлжинд мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргахаар болсон байна.
Иргэд, яаралтай түргэн тусламжийнхныг тосон авч уулзах “Болзох цэг”-ийг хаана ямар гудамжинд байгуулбал болох оновчтой байршлыг тодорхойлох аж. Цаашид хоёр тал хамтран хороодод эрүүл мэндийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, Захирагчийн гэр хорооллын ажлын албадын туслах, иргэдийг идэвхитэй хамруулан, алслагдсан хороодод гарч буй өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллахаар болжээ.