НИТХ-ын
ээлжит бус хуралдаанаар нийтийн тээврээр зорчигч өдөртөө нэг удаа 30
мниутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн
Иргэдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан.
Гэхдээ яг хэзээнээс иргэд дамжин суултандаа мөнгө төлөхгүйгээр явах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа билээ.
Албаныханы
мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо багтаад нийслэлийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас гаргасан нийтийн тээвэртэй холбоотой тогтоолын
санал, дүгнэлтийн ажил цэгцлэгдэж дуусна гэдгийг мэдэгдсэн.
Тэгвэл чухам
хэзээнээс энэхүү шийдвэр хэрэгжиж эхлэхийг нийслэлийн Засаг даргын
орлогч Н.Гантөмөрөөс тодруулахад “Ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс
эхлэн иргэд 30 минутын доторх хугацаанд автобус сэлгэн суусан тохиолдолд
өдөрт нэг удаа үнэ төлбөргүй үйүлчлүүлэх боломж нээгдэнэ” гэх хариултыг
өглөө.